С.Насанбат: Дур зоргоороо автомашиныхаа моторыг солих хориотой

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 25

Автомашины моторийг солиход заавал Авто тээврийн газраас зөвшөөрсөн засварын газарт хандахгүй бол хөдөлгөөнд оролцох эрхгүй болжээ. Ингэснээр автомашин хэрэглэгчид хүссэн цагтаа аль ч газар өөрийн дураар  мотороо солих боломжгүй болж байгаа юм. Мөн машины мотор солих эрхийг нэр бүхий хэдхэн засварын газарт зөвшөөрсөн нь жолооч нарыг бухимдуулж байна. Харин дээрх шийдвэрийг Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба , улсын төсөвт үйлдвэрийн газрын Техникийн хяналт, оношлогооны хэлтсийн дарга С.Насанбат  тайлбарлахдаа “Хүмүүсийг хохироох биш хохирохоос нь өмнө аварч байгаа хэрэг. Манайхан “Бенз”  машинд “Эксель” мотор тавьчихдаг. Энэ нь “Бенз” үйлдвэрлэгчийн эрхэнд халдаж байгаа хэрэг. Ер нь дур зоргоороо мотороо солих, хийцийн өөрчлөлт хийх хориотой” хэмээжээ.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top