Өмнөговь аймгийн Сэрвэй сумын төвөөс 25 км зайд энэ сарын 17-ны орой хүчтэй угалз шуурчээ. Үүний улмаас 15 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 16 ширхэг тулгуур шон хэдэн хэсэг болон хугарчээ. Мэргэжилтнүүд газар дээр нь очиж утас, лонх зэргийг ахин ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан юм.
Мөн Сэврэй сумын Онцгой байдлын комисоос дээрх цахилгаан дамжуулах шонгоос гадна 30 гаруй мод унахад бэлэн байна гэж мэдээллээ. Уг асуудлыг аймгийн Онцгой байдлын комиссын гишүүд хуралдаж газар дээр нь шуурхай арга хэмжээг авч эхэлсэн байна.
Энэ 15 кв-ын цахилгаан шугамыг 2011 онд “Электро Мон сеть” компани улсын төсвөөр хийж гүйцэтгэн ашиглалтад өгчээ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )