Өнөөдөр Нийслэлийн нээлттэй өдөрлөг болно

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 26

Өнөөдөр Сүхбаатарын талбайд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас нээлттэй өдөр зохион байгуулна. Өдөрлөгт нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын газар, Газрын алба зэрэг харьяа  есөн байгууллага оролцож, иргэдэд чиглэл бүрээр үйлчилгээ үзүүлэх юм байна. Түүнчлэн эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээ, хөнгөлөлттэй үнийн худалдаа, татварын буцаан олголт, ажлын байрны талаархи мэдээллийг тодруулан, артерийн даралт, жин өндөрөө үзүүлэн зөвлөгөө авах, сахарын хэмжээ тодорхойлох  үйлчилгээнд үнэ төлбөргүй хамрагдаж, хүүхдийнхээ зуслангийн эрхийн бичгийг ч эндээс худалдан авч болох аж. Мөн иргэдэд ахуйн хэрэгцээнд олгох газрын байршлыг мэдэж, түлшинд хэмнэлттэй зуух, утаагүй түлшний үзэсгэлэн худалдааг сонирхон, хүнсний ногоог үр, мод тарих зөвлөмжөөр хангагдах боломжтой юм байна.

Т.Ялгуун      

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top