УДЭТ-ынхан дахин орон нутагт

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 25

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид саяхан Зүүн бүсийн болон Дархан-Уул аймагт аялан тоглолтоо хийгээд ирсэн. Тэгвэл энэ сарын 29-31-нд Зүүнхараа Баруунхараа, Хөтөл, Номгон, Хэрх, Түнхэл зэрэг сумын иргэд, бяцхан үрст зориулан Михиалковын “Бардам туулай”, Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийг толилуулах гэж байна. Тоглолтод Гаьяат жүжигчин Ж.Оюундарь, У.Уранчимэг, болон залуу жүжигчин С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Ц.Баясгалан, Г.Отгонцэцэг, Э.Батхүү, Н.Бадарч Б.Тамир А.Ганчимэг Д.Хосбаяр нар оролцож, хөдөөгийн иргэдэд үйлчлэхээр болсон байна.

Т.Ялгуун      

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top