“Монгол, Японы хамтарсан сансрын технологийн форум-үзэсгэлэн” болно

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 25

Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ ойн хүрээнд “Blue Sky” төвд “Монгол, Японы хамтарсан сансрын технологийн форум-үзэсгэлэн” ирэх мягмар гаригт зохион байгуулах аж. Уг үзэсгэлэн яармагт Япончууд манайханд сүүлийн үеийн шинэ технологийг танилцуулж, сансрын технологийн үйлдвэрлэлийн талаар бүрэн мэдээлэл өгч туршлагаа хуваалцах гэнэ. Энэ үйл ажиллагаанд Монгол болон Япон улсын 10 гаруй судлаач, эрдэмтэд итгэл тавьж хэлэлцүүлнэ. Түүнчлэн Япон улсын сансрын технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг JAXA, “Mitsubishi heavy industry”, ”NEC”,”Japan Space Systems”, ”PASCO” зэрэг компани оролцож, үйл ажиллагаагаа танилцуулах юм. Үзэсгэлэнд манай улсын зүгээс энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг 11 байгууллага оролцож, өөрсдийн үйлчилгээ, хэрэглээний талаар танилцуулна. Мөн 1970 онд тандан судалгааны хамгийн анхны мэдээг хүлээн авч, боловсруулж байсан Ц.Цэрэн-Очир гуай ирж лекц унших юм. Дэлхийд 50 гаруй орон өөрийн хиймэл дагуултай. Бид сансрын мэдээлэл авахдаа бусад орны хиймэл дагуул ашиглаж нэлээд өндөр үнэ төлбөртэй авдаг. Харин үндэсний хиймэл дагуултай болвол олон сайн талтай ба санхүүгийн хувьд ч хэмнэлттэй аж.

 Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top