“Бяцхан мисс-2012” тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт өнөөдөр МҮЭСТО-д болно. Уг тэмцээний анхан шатанд 120 охин оролцсоноос сүүлчийн шалгаруулалтад 39 хүүхэд тэнцжээ. Сүүлчийн шатны шалгаруулалтад үлдсэн 39 охин тэмцээний өмнө “Би хариулж чадна” асуулт хариултын тэмцээнээр оюун ухаанын уралдуулсан аж. Энэхүү тэмцээнд БГД-ийн 164-р цэцэрлэгийн Э.Анужин түрүүлж, “Амилагийн найзууд” цэцэрлэгийн Ч.Намуун хоёрдугаар байрыг эзэлсэн байна. Мөн тэд клинк сувилалын төвд очиж бяцхан дүү нартаа гарын бэлэг гардуулжээ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )