Укагийн гүрийлт

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 26

Монголын цөөхөн хэдэн охидын хамтлагийн нэг болох “Киви” хамтлаг өнгөрсөн жилээс эхлэн тарсан, бутарсан нь үл ойлгогдом үлгэн салган явсаар өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд хамтлагаараа дорвитой уран бүтэл хийгээгүй ч хамтлагийн ахлагч Ука өөрийн бие даасан шинэ цомгоо гаргаж, хэд хэдэн шинэ клипээр үзэгчдийн сонорыг мялаасан. Барууны хэв маяг бүхий түүний уран бүтээлүүд дээр “Prosounds” студийн продюсер Рагу ажилласан нь олон хүнд чанартай дуу, клип гарна гэдэг итгэл найдвар төрүүлсэн нь лавтай. Харин Укагийн “Хоосон” хэмээх дуу нь “Don’t dream it is over” хэмээх дууны хөгжмийг тэр чигээр нь хуулж, үзэгчдийн урмыг хугалав. Гэвч Укагийн хувьд энэ дуугаа ямар ч хуулбар биш хэмээн мэлзэж, гүрийж байгаа бөгөөд дууных нь үгийг Ангирмаа, аяыг нь Дашдондог зохиосон гэх юм. Ямартай ч тэрээр хэн нэгний уран бүтээлийг хуулбарлаагүй гэж гүрийж байгаа ч яах аргагүй адилхан болсон уран бүтээлийг юу гэж дүгнэлтэй билээ.

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top