Оюуны чадварын IQ төвөөс оюуны төрөлхийн өндөр чадавхиа (130-аас дээш IQ-тэй) бүтээлээрээ нотолсон хүмүүсийг тодруулдаг аж.
Энэ сарын 11-13-ны өдрүүдэд Сэтгэх чадварын улсын аравдугаар олимпадыг зохон явуулсан байна.
Энэхүү шалгаруулалтад 2002 онд математикч Л.Шагдар, физикч Х.Намсрай, судлаач Ч.Эрдэнэ, эрдэмтэн зохиолч Л.Түдэв, түүхч Ш.Бира, эдийн засагч Д.Бямбасүрэн, гүн ухаанч Б.Даш-Ёндон, цөмийн физикч О.Лхагва, улс төрч П.Очирбат, хуульч Г.Совд, 2004 онд хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров, яруу найрагч Б.Лхагвасүрэн, эмч П.Нямдаваа, М.Шагдарсүрэн, математикч Б.Батцэнгэл, А.Мекей, Р.Энхбат, 2006 онд шатарчин Б.Мөнгөнтуул, 2009 онд зохиолч Т.Галсан, зохион бүтээгч З.Түмэн-Өлзий, 2010 онд эмч Ж.Раднаабазар нарыг тодруулан баталгаажуулжээ.
Дээрх 22 хүнээс гоц ухаантнаар (IQ>160) “Бид ялав” бүтээлээрээ сэтгэх чадварынхаа гоц өндөр зэрэглэлийг нотлон харуулсан судлаач Ч.Эрдэнийг тодруулав.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )