Маск продакшны жүжигчин “Овжин охид” киноны Сампилын дүрээр та бидний танил болсон жүжигчин Ганзориг бөө болоод долоон жил болжээ. Онгод тэнгэртэй хүний хувьд тэрээр өөрийг нь зориод ирсэн хүмүүсийн хэргийг ямар ч байсан бүтээдэг гэнэ. Чамгүй чадалтай бөө гэдгээ ч олонд нотлосон түүнийг зорин очигсод тасардаггүй сурагтай. Харин хүмүүсийн зорьсон хэргийг нь бүтээж өгч чадаагүй байж их мөнгө нэхдэг бөө нарыг лизингийн бөө хэмээн ихэд дургүй ханддаг байна. Түүний талаар саяхнаас бөө нарын холбоог байгуулсан гэх яриа гарсан бөгөөд энэ нь худлаа мэдээлэл байсан гэдгийг яриандаа онцолжээ. Тэрээр нэгэн уриалгыг бөө нартаа хандан гаргасан байна. Энд тэнд хадаг яндар уяхаа больж, байгаль эхээ хайрлая хэмээн бусдадаа уриалжээ.
Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )