Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 26

Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд боллоо. Өдөрлөгт нийслэлийн есөн дүүрэг, Нийгмийн даатгалын газар, Газрын алба, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Засаг даргын тамгын газрын харьяа газар, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож байна. Тус өдөрлөгт албан газрууд ард иргэддээ нээлтэй үйл ажиллагаа явуулж зөвлөмж, зөвлөгөө өгч байлаа. Арга хэмжээний үеэр Засгийн газрын үйл ажиллагааг сонирхохоор ирсэн хүмүүст урлагийн тоглолтыг толилуулсон юм. Мөн төрийн бус байгууллагууд болон хувь хүмүүс өөрсдийн хийсэн баримал, модон урлал, хувцас, гоёл чимэглэл зэрэг гар урлалын бүтээгдэхүүнээ сонирхууллаа. Иргэд эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээ, хөнгөлөлттэй үнийн худалдаа, татварын буцаан олголт, ажлын байрны талаарх мэдээллийг тодруулахын сацуу даралт, биеийн жин, өндрөө үзүүлж зөвлөгөө авсан юм. Түүнчлэн иргэдэд ахуйн хэрэгцээнд олгох газрын байршлыг мэдэж, түлшинд хэмнэлттэй зуух, утаагүй түлшний үзэсгэлэн худалдааг сонирхуулж, хүнсний ногооны үр, мод тарих зөвлөмж өгч байв.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top