Өнөөдөр болох зарим үйл явдал

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 28

Үндэсний соёл амралтын хүрээлэнд 09.00 цагт 1000 хүүхдийн Flash mob-ын бэлтгэл болно.

 Иргэний танхимд 10:00 цагт  “Нийтийн зарын дүрмийн талаар”- нээлттэй хэлэлцүүлэгтэй.

Хэвлэлийн хүрээлэнд өнөөдөр 11.00 цагаас ”Эмнести энтернэшнл” байгууллагаас жил бүр эмхтгэн гаргадаг улс орнуудын хүний эрхийн нөхцөл байдлын талаарх тайлан, 2011 оны дэлхий дахины хүний эрхийн онцлох үйл явдлууд болон Монгол улс дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулна.

Хэвлэлийн хүрээлэнд 12.00 цагт Увс аймгийн Бөхмөрөн сумын уурхайн лицензтэй холбоотой мэдээллийг АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар дэлгэнэ.

11 цагаас Инновацийн тухай хууль, Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Донорын тухай хууль батлагдсантай холбогдуулан НББСШУБХ-ны дарга А.Тлейхан нарын гишүүд Төрийн ордны хуралдааны Г танхимд хэвлэлийн бага хурал хийнэ.

Өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд:

11 цагаас “МОХ”-ноос мэдээлэл хийнэ

12 цагаас “Univers best songs-2012” наадмын шилдэг 25 оролцогчийн гала тоглолтын талаарх мэдээлэлийг сонирхоорой

13 цагаас Гадаадад сургууль төгсөгчдийн “New city” холбооноос хэвлэлийн хурал хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top