Ганааг хэн уйлуулав

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 28

Камертон хамтлаг анх 1995 оны 6-р сарын 24-нд байгуулагдахдаа Америкийн алдарт Boyz II Men хамтлаг шиг Soul R&B болон поп хөгжмийн төрлөөр гарч ирсэн.Олон мянган залуусыг байлдан дагуулж, фенүүд гэдэг ойлголтыг бий болгож чадсан.

Сонирхолтой ч гэмээр хувь тохиолоор 624 дугаартай “Камертон 2” шоунд оролцож буй Б.Замбалгарав арван жилийн жаахан сурагч байхаасаа л “Камертон” хамтлагийг сонсож, Boyz II Men хамтлагийг шүтээнээ болгож, тэдэн шигээ мундаг сайн дуучин болохыг мөрөөдсөөр ирсэн. Нэгдүгээр шатанд маш сайн гэсэн дүгнэлтийг авч, чамайг хоёрдугаар шатны шалгаруулалтанд  хурдан орж ирэхийг тэсэн ядан хүлээе гэсэн хүлээлтийг бий болгосон Замбалгарав өчигдөр хоёрдугаар шатны шалгаруулалтандаа орлоо.

МУГЖ, дуучин Т.Ариунаагийн “Зөвхөн тэр хайрандаа” дууг дуулах сугалаа таарсан ч өөрийнхөө найруулгаар өөрчилж, үнэхээр гайхалтай дуулалтыг үзүүлж чадлаа. Зочин шүүгч Л.Тайванбат өөрийн эрхгүй Т.Ариунаа эхлээд дуулах биш, чи эхлээд дуулах ёстой байж гэсэн бол шүүгч Л.Ган-Эрдэнэ аяга дүүрэн нулимс мэлтэгнүүлэн сууж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top