Дөрөвдүгээр сараас эхэлсэн нийслэлийн авто зам засварын ажил ид өрнөж байна. Энэ жил нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн Буяны 2.8 км, Сүхбаатар дүүргийн Бэлхийн таван километр, Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа хүртэлх таван км автозамын ажлыг гүйцэтгэхээр болсон. Харин өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн 13, 15, Хан-Уул дүүргийн 19, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороолол, мөн циркийн баруун, зүүн талын автозамуудыг засах ажил үргэлжилж байна.
Мөн ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын зам засварын ажил дуусч, ашиглалтад оруулжээ. Үүнээс гадна Нарны гүүрийг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлыг хэсэгчлэн хийж байгаа аж. Холбогдох мэргэжилтнүүдийн хэлснээр, яг одоо 30 га газарт бүтээн байгуулалт ид өрнөж байна.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )