Загвар өмсөгч Л.Гэгээ олон улсын кино наадамд түрүүлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 28

Гурваас дээшгүй минутын шилдэг бүтээлийг шалгаруулдаг хамгийн богино хэмжээний олон улсын кино наадам ”Very short international film festival” өнгөрсөн 4-р сард болсон юм. Уг наадамд  Сингапурын “Дива” агентлагийн загвар өмсөгч Л.Гэгээгийн тоглосон “Тогоруу ахайтан” кино загварын кино төрөлд түрүүлжээ. Найруулагч Алисса Сингийн найруулсан уг кинонд Л.Гэгээ нэрт загвар зохион бүтээгч Макс Таны загварыг өмсөж толилуулсан аж.  Тэрээр саяхан Singtel хэмээх Сингапурын хамгийн том үүрэн утасны корпорацийн сурталчилгаанд тоглосон байна. Өмнө нь Л.Гэгээ АНУ, Англи, Японы загварын агентлагуудад гэрээт загвар өмсөгчөөр ажиллаж байсан ба "Гоёл" наадмын сүүлийн хоёр жил гадаад харилцааны хэсгийг хариуцан ажиллажээ.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top