Өнөөдөр “Эмнести Интернэшл” байгууллагаас жил бүр эмхтгэн гаргадаг улс орнуудын хүний эрхийн нөхцөл байдлын талаарх тайлан танилцуулах хэвлэлийн хурал боллоо.
Энэхүү байгууллага нь бие махбод, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэхчлэн хүний бүхий л эрхийг хамгаалдаг. Мөн хүний ялгаварлан гадуурхагдахгүй байх эрх, эрх чөлөөг ноцтой зөрчихөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор судалгаа явуулж бодитой арга хэмжээ авдаг аж.
Тэд тайландаа ОУ-ын хүний эрх алдагдаж байгаа талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм. Харин 2010 онд УИХ цаазаар авах тухай ялын тухай үргэлжлүүлэн хэлэлцжээ. 2009 оноос хойш цаазаар авах ялыг гүйцэтгээгүй байна. “Эмнести Интернэшл”-ээс манай улсад шүүх эрх мэдлийн тогтолцоонд авилгал ердийн үзэгдэл болсон гэв.
Засгийн газар НҮБ-ын гэрээний байгууллагууд эрүүдэн шүүх болон зүй бус харьцааны тухай тогтоолыг баталсан. Үүнд эрүүгийн хуулиндаа нэмэлт оруулж, НҮБ-ын эрүүдэн шүүхийн эсрэг тодорхойлолтыг конвенцийн заалттай нийцүүлэх ажлыг хэрэгжүүлэх төлөвлөгөө багтжээ.
Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажилласан байна. Тухайлбал, 2011 эхээр Урьдчилан хорих 461-р ангид байцаалтын өрөөнд суулгасан камерыг буруугаар ашиглахаас сэргийлэх, хянах журам хамгаалалт нь хангалтгүй байна гэж онцолж байлаа.
Мөн шударга бус шүүх ажиллагаа нийтлэг байна. Шинэ байранд орсон урьдчилан хорих 461-р анги болон бусад хорих ангиудад өмгөөлөгчтэйгөө ганцаарчлан уулзах эрхийг баталгаажуулах нөхцөл дутагдалтай байгааг “Эмнести интернейшнл” байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа хэлсэн юм.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )