“Бяцхан ханхүү”-гээр М.Чингүүн тодорлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 28

Өнгөрсөн бямба гаригт ирээдүйн иргэдийн манлайлал, хүүхэд багачуудын урлагийн авьяасыг нээн хөгжүүлэх зорилготой “Бяцхан ханхүү-2012” тэмцээн МҮЭСТО-нд боллоо. Тус тэмцээн нь 4-6 настай хүүхдүүдийн дунд хоёр үе шаттай явагддаг. Сүүлийн шатанд 26 хүүхэд шалгарснаас Сонгино Хайрхан дүүргийн 92-р цэцэрлэгийн М.Чингүүн энэ оны ханхүүгээр тодорчээ. Тэрээр дуулах, бүжиглэх, сэтгэн бодох чадвар, жүжиглэлт, зураг авахуулах гэх мэт олон авьяасаараа 76.5 оноо авч тэргүүн байр эзлэжээ. Таван настай бяцхан ханхүү маань ирээдүйд эрдэмтэн болох хүсэл мөрөөдөлтэй гэнэ.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top