Монгол улсаас 14 орны иргэнийг албадан гаргажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 28

Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраас он гарсаар эхний таван сард гадаадын иргэн ажилладаг 206 аж ахуй нэгж байгууллагыг шалгажээ. Шалгалтын явцад ноцтой зөрчил гаргасан 43 иргэнийг илрүүлж, хуулийн хариуцлага хүлээлгэсэн байна.

Мөн манай улсад оршин суух зөвшөөрлийнх нь хугацаа дууссан ч хууль бусаар амьдарч, зохих байгууллагаас зөвшөөрөл авалгүй хөдөлмөр эрхэлсэн 14 орны 191 иргэнийг албадан гаргажээ.

Тиймээс хилийн 25 боомтод ГИХАЭГ-аас хяналт тавин ажиллаж буй. Эдгээр боомтоос 971 иргэн ямар ч зорилгогүй ирсэн тул Монгол улсын хилээр нэвтрүүлэлгүй буцаасан аж.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top