Завхан аймгийн Цэцэрлэг хотод оршин суух 29 настай эрэгтэй Б нь өөрийн эзэмшлийн Портер машинаараа ухрах хөдөлгөөн хийж байгаад өөрийн төрсөн хоёр настай охин Э-гээ дайран амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарчээ. Эцэг эхчүүдийн багахан зэргийн анхаарал сулрахад л ээж, аавын хайртай бяцхан үрс харуусмаар байдлаар амиа алдах нь олонтаа. Ийм төрлийн гэмт хэргүүд мэр сэр гарч эцэг, эхчүүд элгэн саднаа гунигт автуулсаар хөөрхий үрс хорвоог орхидог. Хүнд болгоомж хэзээд илүүдэхгүй гэдгийг энэ хэрэг сануулах биз.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )