Авьяастнууд үндэснийхээ соёл, урлагийг сурталчиллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 28

  Хан-Уул дүүргийн авьяастнууд ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шилийн хот, Эрээн хотод үндэснийхээ соёл, урлагийг амжилттай сурталчлаад иржээ.  
   Төрийн соёлын бодлогыг орон нутагт чанартай хэрэгжүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан дүүргийн ИТХ, Соёлын ордон, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Хан-Уул дүүргийн Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран “Хан-Уулын авьяастнууд” зорилтот төслийг хэрэгжүүлсэн  байна.
 Тус зорилтот төслийн сүүлчийн үе шат болох “Хан-Уул дүүргийн Соёлын өдөр”-үүд арга хэмжээг 5-р сарын 15-19-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Соёлын ордон, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг, Эрээн хотын Засгийн ордон, Соёл, спортын товчоо хамтран БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шилийн хот, Эрээн хотод амжилттай зохион байгууллаа.
   Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Г.Батбаяр, хошин урлагийн “Шилдэг өнгө” продакшн, дүүргийн Соёлын ордны дэргэдэх “Монгол” хамтлаг, “Аcord” хамтлаг, ХААИС-ийн дэргэдэх “Хатан туул” цэнгээт бүжгийн хамтлаг, Хан-Уул дүүргийн 60-р сургуулийн “Уран хэлхээ” бүжгийн хамтлаг, дүүргийн жирийн авьяаслаг ард иргэдээс бүрдсэн 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг дүүрэг, нийслэл, эх орноо төлөөлөн оролцож үндэснийхээ соёл, урлагийг сурталчлав.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top