өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” захын баруун урд уулзварын орчим зорчиж явахдаа албан үүргээ гүйцэтгэж, шаардлага тавьсан замын цагдаагийн ажилтныг зодож гэмтээсэн улсын харцага Г.Намсрайжавыг өнөөдөр 14.00 цагт Баянзүрх дүүргийн шүүхэд шүүх ажээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн 230.2-т зааснаар төрийн албан хаагч болон олон нийтийн байцаагчийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.
Эрүүгийн хуулийн 230.2-т төрийн албан хаагч болон олон нийтийн байцаагчийн бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учирсан бол гурван зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсвэл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байна.

Сэтгэгдэл ( 0 )