Ч.Амарболд өнөөдөр шүүх хуралд ирэхгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 29


Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нар Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл нарийн мэргэжлийн эмч нар  хошууч, генерал Ч.Амарболд элэгний хорт хавдартай гэж оношилж, өчигдөр элэгний хорт хавдар боох хагалгаа хийсэн гэнэ. Ийм хагалгаа хийлгэсэн хүн 24 цагийн турш хөдөлгөөнгүй байх ёстой бөгөөд тэрбээр өнөөдөр болох  шүүх хуралд оролцохгүй боллоо.

П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top