Сайхан хооллоорой: БУУЗ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 29

Орц: / Гурил, хонь буюу үхрийн татсан мах, сонгино, ус, давс, бууз амтлагч/

Буузтай төстэй, голчлон махыг зуурч элдсэн гуриланд боож хийдэг хоол нь Евразид орших үндэстэн ястнуудын дунд өргөн тархсан.
Жишээ нь, хятадын баозы (bāozi), жаозы буюу гёоза (японоор), Балбын Момо, оросын пельмени гэх мэт.


Хэрэглэх зүйл

  • Жигнүүр
  • Элдүүр
  • Гамбанз

Хийх дараалал

  1. Гурилаа устай хольж зуурна.
  2. Зуурсан гурилаа жижиг хэсгүүдэд хуваагаад, элдүүрээр элдэж хавтгайлна.
  3. Элдсэн гурилан дээрээ татсан мах, сонгино хольж, амталсныгаа тавин чимхэнэ. Чимхэхдээ ихэнхдээ дугуй хэлбэртэй болгох бөгөөд цэцгэн бууз, хонин бууз гэх мэт чимхэлт бий.
  4. Жигнүүртээ ус хийн буцалмагц дээр нь буузаа тавьж 15-20 минут жигнэнэ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
отгонцэцэг(66.181.182.86) 2025 оны 11 сарын 24

бууз хййх арга

0  |  0
ХУЛАН(66.181.184.179) 2025 оны 09 сарын 19

10000\n\n\n\n\n\n\n\n\n\n

6  |  3
Нэг хүн(66.181.185.196) 2025 оны 09 сарын 19

Маш амрхан жор байна

9  |  4
Элина(202.126.91.56) 2025 оны 09 сарын 19

Би 12 настай би бууз хийж чадлаа баярлалаа

19  |  5
Англи (192.82.68.225) 2025 оны 09 сарын 19

Асгахгүй гэж бодоод байгаа юу

12  |  5
Оюунбилэг(202.179.21.215) 2025 оны 09 сарын 19

С\nА\nЙ\nН

10  |  7
Top