Цагдан хорих газарт саатуулагдсан иргэд сонгуульд саналаа өгнө

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 27

УИХ-ын 2012 оны сонгуульд ШШГЕГ-ын Цагдан хоих байранд хоигдож байгаа яллагдагч нар санал өгөх эрх нь нээлттэй байгаа гэнэ. Уг ажлыг ШШГЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон байна. Одоогийн байдлаар манай улсын хэмжээнд 1500 орчим иргэн цагдан хоригдож байгаагаас 100 гаруй иргэний үнэмлэхтэй байгаа аж. Харин иргэний үнэмлэхээ хаяж гээсэн бол шинээр авч, ар гэрт нь байгаа тохиолдолд үнэмлэхүүдийг төвлөрүүлэхээр болжээ. Цагдан хорих газарт хоригдож байгаа хүмүүсээс ирэх сарын 27-нд зөөврийн хайрцгаар санал авах гэнэ.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top