Хүүхдийн баяраар хүүхэд бүр аз жаргалтай байг

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 29

6 дугаар сарын нэгэн Олон улсын хүүхдийн эрхийн өдөр бөгөөд гагцхүү энэ л өдөр хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжиж боловсрох, нийгмийн амьдралд оролцох болон аливаа дарамт хүчирхийллээс хамгаалуулах эрхээ хэрхэн эдэлж чадаж байгаа эсэхэд томчууд бид дүгнэлт хийдэг билээ.

Анх 1925 онд Женевт хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн юм.

TGIF crew буюу хэсэг бүлэг залуучууд нэгдэн төдийлэн баярлаж чаддаггүй бяцхан дүү нараа баярлуулахаар зорилго нэгдсэн гэнээ. Тэд ирэх пүрэв гаригт буюу тавдугаар сарын 31-ний өдөр “Маамуу нааш ир” партиг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд уг арга хэмжээний орох такс нь хүүхдэд зориулсан бэлэг байх юм гэнэ. Бас нэг юм нэмж хэлэхэд, хүн бүрийн сэтгэл болгож авчирч өгсөн бэлгүүдийг ЭНЭШТ-ийн Цусны тасаг болон Хавдар судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд гардуулан өгөх болно гэнэ. Та бидний ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийг баярлуулахыг хүсвэл 31-ны өдөр Наран плазагийн таван давхрыг бэлгээ барин зориороой.

Б.Дөлгөөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top