БНСУ гадаад ажилчдад ажил олгох журамдаа өөрчлөлт оруулжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 29

БНСУ-ын Хөдөлмөрийн яам өнгөрсөн хоёрдугаар сард гадаад ажилчдад ажил олгох журамдаа өөрчлөлт оруулжээ.Ингэхэдээ хөлсний ажилчдыг дээд тал нь 10 жил найман сар ажиллуулах эрхийг ажил олгогчдод өгчээ.
Одоо мөрдөж буй ажил олголтыг зөвшөөрөх журмын дагуу тус улсад гадаад ажилчид дээд тал нь дөрвөн жил, арван сар ажиллах эрхтэй аж.
БНСУ-ын парламент Хөдөлмөрийн яамнаас санал болгосон гадаад ажилчдад ажил олгох шинэ журмыг өнгөрсөн долоо хоногт баталсан байна.
“Korea Times”-д мэдээлснээр дээрх журмыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх гэнэ.
Эхний шатанд ирэх долдугаар сарын 2-ноос Вьетнам, Тайланд, Филиппин, Пакистан зэрэг орноос ирсэн гадаад ажилчдад дээрх эрхийг олгох юм байна. Харин ирэх аравдугаар сард Непаль, Монгол, Узбекистан, Бангладеш, Камбож зэрэг орнуудаас ирсэн ажилчдыг хамруулах гэнэ.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top