Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нарыг өнөөдөр цагдан хорих 461 дүгээр анги руу ачиж, шүүх хуралд оролцуулахаар болсон талаар бид мэдээлсэн билээ.
Ч.Амарболд өчигдөр мэс засалд орсон, 24 цаг хөдөлгөж болохгүй гэж эмч нар мэдэгдсэн ч Сүхбаатар дүүргийн шүүгч Ч.Хосбаяр үүнийг үл харгалзан шүүгдэгчдийг Цагдан хорих төв рүү ачих шийдвэрийг гаргасан юм. Улмаар шүүгдэгчдийг хорих анги дээр очсон хойно нь шүүх хурлыг хойшлуулах шийдвэр гаргажээ.
П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )