Нийслэлийн гуравдугаар амаржих газрын байранд барилга, сантехник, цахилгааны өргөн хэмжээний өргөтгөл хийж байгаатай холбогдуулан төрөх эхчүүдээ хүлээж авах боломжгүй болжээ. Учир нь гуравдугаар амаржих газрын харьяа 150 ортой шинэ эмнэлэг ашиглалтанд орох байсан ч дорвитой ажил хийгдээгүйн улмаас одоогийн байраа засахаар болсон гэнэ. Тиймээс нийслэлийн хэмжээнд зохицуулалт хийснээр Клиникийн нэгдүгээр амаржих газар тавдугаар сарын 25-наас долдугаар сарын 5 хүртэл төрөх эхчүүдийг хүлээж авахаар болсон аж. Учир нь нэгдүгээр амаржих газар бусад эмнэлгүүдийг бодвол харьцангуй том байртай аж. Энэ хугацаанд 3-р амаржих газрын эмч ажилчид нь тоног төхөөрөмжтэйгөө нэгдүгээр амаржих газар ажиллах юм байна.
Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )