Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 30

 “Хэвлэлийн хүрээлэн”- д  12:00 цагаас Их дээд сургууль, МСҮТ, Коллежуудийн оюутны холбоод нэгдэж МОХ-ын дүрмийн бус үйлдэл болон ёс зүйн зөрчлийг олон нийтэд дэлгэж МОХ-ийн чуулган зарлах тухай хэвлэлийн бага хурал  болно.  

Өнөөдөр 11:30 цагт “Чингис” зочид буудалын, Тэмүүжин ресторанд дуучин Х.Лхагвасүрэн, С.С. Амармандах, Т.Дэлгэрмөрөн нарын “Мөнх хөх тэнгэр” цомгийн нээлтийн хэвлэлийн бага хуралтай.

“Монгол нюьс” мэдээллийн төвд

12:00 Японы “Комаки” балетийн нээлтэд зориулсан хэвлэлийн хуралтай. Тоглолтод Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг урилгаар оролцоно.

13:00 700 сая төгрөгийн шагналын сан бүхий “Хасу лиг”  үндэсний бөхийн барилдаан түр завсарлах болсонтой холбогдуулж “Дээд төрөлтөн” үндсний бөхийн холбооноос мэдээлэл хийнэ.

14:00 УИХ-ын сонгуультай холбоотой луйвар, булхайн асуудлаар АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооноос хэвлэлийн хурал зарлалаа.

15:00 “100.000 нарны гэрэл” үндэсний хөтөлбөр хэрэгжиж дууссантай холбогдуулж ЭБЭХ-ний сайд Д.Зоригт мэдээлэл хийнэ.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top