Ш.Алтанхуягийн бие муудаж хорих ангиас түр хугацаагаар гарчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 30
Цагдан хорих 461 дүгээр ангид нэг сар гаруй хугацаанд хоригдож буй Ш.Алтанхуягийн бие муудсан тул өчигдөр цагдаагийн хоёр ажилтны хамт хорих ангиас түр хугацаагаар гарчээ.

Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад гарцаар зам хөндлөн гарч явсан 10 настай хүүхдийг дайрч, амь насыг нь хөнөөсөн юм. УНИ 09-66 улсын дугаартай “Toyota Land Cruiser” маркийн автомашин хөлөглөж явсан тэр хүүхдийг дайраад, 15 метр орчим зайд чирсэн нь Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерт бичигдэж үлдсэн. Тэрбээр “Хишигтэн нүүдэлчин” гэх “Мон дулаан трейд” компанийн охин компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд осол гаргах үедээ 70 хувийн согтолттой, өөрийгөө хянах чадвараа алдсан байсан нь тогтоогдсон билээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top