Babushka lady: Кеннедигийн аллагын мөрдлөгө үргэлжилсээр...

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 30

Жон Кеннедигийн аллагын талаарх бичлэг болон гэрэл зургууд дээр камераар бичлэг хийж байгаа нэгэн бүсгүйн дүрс үлдсэн байдаг. Энэ аллагатай холбоотой нийтлэлүүдэд тэрхүү үл таних эмэгтэйг “Babushka lady” гэж нэрлэсэн байдаг. Хэрэг явдлын дараагаас Холбооны мөрдөх товчооныхон уг эмэгтэйг шургуу эрэн сурвалжилсан. Яг орос эмэгтэй шиг үсээ сүлжин толгойдоо эрээн алчуур боосон түүнийг Оросын КГБ-гийнхэн Babushkа хэмээн нэрлэсэн байдаг.  Тэр бүсгүй буун дууны дараа бүх хүмүүс айсандаа газарт хэвтэн бужигналдаж байхад бичлэгээ хийсээр байсан ажээ. Түүний зогсож бичлэг хийж байсан цэгээс алуурчин Освальдын буудсан байшингийн зургаан давхар болон хоёрдахь снайперийн буудсан гэх өндөрлөг тэр чигтээ харагдаж, бичлэгт үлдсэн байх боломжтой гэнэ. Мөн Жон Кеннедиг буудсан газарт хамгийн ойрхон бичлэгийн цэг.  Гэтэл 1970 онд Беверли Оливер гэх эмэгтэй өөрийгөө нөгөөх эрэн сурвалжлагдаж байгаа Babushka хэмээжээ. 22 1963.11.22-ны өдөр болсон үйл явдлыг ч ярьжээ. Гэхдээ яг тэр камераар бичсэн болон өөр баттай баримт байхгүйн улмаас түүний мэдүүлгийг хэрэгсэхгүй болгосон байна. Ингээд өнөөг хүртэл тэрхүү эмэгтэй болон түүний хийсэн бичлэг хууль хяналтынхны гарт ороогүй л байгаа билээ. Тэр бүсгүй ч усанд хаясан чулуу мэт ор сураггүй болоод байна.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top