Д.Оюунбатын хэргийг шүүх хэрэгсэхгүй болголоо

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 30

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Оюунбатад холбогдох хэргийг өнөөдөр хянан хэлэлцээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болголоо.
Д.Оюунбат нь Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-д зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь 2 жил хасч, 3 жил 6 сар хорих ял оногдуулсан юм.
Харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас Д.Оюунбатад холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгалаа.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top