“Алаг дэлхийд төрсөн минь учиртай” яруу найргийн наадам болно

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 30

Дорнын их яруу найрагч Б.Явуухулан агсны дурсгалд зориулсан “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” яруу найргийн наадам  ирэх сарын 1-нд болох гэж байна.Уг наадмын хоёрдугаар шатанд шүлгэн хүлгээ уралдуулах найрагчдын нэрс өнөөдөр тодорчээ. Нэрсийн жагсаалтыг төрийн шагналт, “Болор цом” –ын эзэн Д.Төрбат тэргүүлсэн байна.  Наадам их найрагчийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд болох бөгөөд хөтлөгчөөр МҮОНТ-ийн нэвтрүүлэгч И.Бямбаа томилогджээ. Харин түүний хамрагчаар арга хэмжээ хөтлөхөөс төдийлөн цааргалдаггүй ардын уран зохиолч П.Бадарчийг нэрлэсэн ч найрагч өөрөө татгалзсан сурагтай.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top