Архидалт улам залуужсаар...

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 30

 “Дэлхийн зөн” олон улсын байгууллага болон “Архидалт мансуурлын эсрэг ассоциаци”-тай хамтран өсвөр насны хүүхдүүдийн архидалт ямар түвшинд байгааг судалжээ. Судалгаанд 10 аймаг, нийслэлийн дөрвөн дүүргийн 7000 хүүхэд хамрагдсан байна. Судалгаанаас үзвэл өсвөр насны хүүхдүүдийн 6.1 хувь нь тасартлаа ууж үзсэн, 55 хувь нь амсаж үзсэн, 39 хувь нь хэрэглэж байгаагүй гэжээ. Хамгийн харамсалтай нь 6-9 дүгээр ангийн хүүхдүүд 9-11 дүгээр ангийн сурагчдаас илүү архи хэтрүүлэн хэрэглэж үзсэн гэдэгт байгаа юм. Эцэг эхдээ эрхэлж наадаад явах 6-14 насны хүүхдүүд лонх тэврээд сууна гэдэг яах аргагүй Монголын эмгэнэл. Архидалттай тэмцэх ажил зөвхөн Хууль зүй, дотоод хэргийн яам болоод түүний салбар агентлагийн хийх ажил биш. Үүнд ЭМЯ, БСШУЯ, Нийгмийн хамгаалал гээд бүх салбар иргэн бүрийн оролцоо дэмжлэг хэрэгтэй. Мөн дэлгүүр болон бусад үйлчилгээний газрууд зөвхөн өөрсдийн ашиг хонжоог бодож насанд хүрээгүй хүүхдүүдэд архи худалдаалж байна. Нөгөөтэйгүүр өсвөр насныхны архидалт нь эцэг эхчүүдийн анхаарал халамж муу байгаатай холбоотой юм.  

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top