Өнөөдөр “Дэлхийн зөн Монгол”, Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвтэй хамтран жил бүр зохион байгуулдаг “Мянган хүүхдийн баяр”-ын тавь дах удаагийн наадам өнөөдөр тохиож байгаа юм байна. Уг наадмыг “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” уриан дор тэмдэглэх бөгөөд энэ жил Дархан-Уул, Хэнтий, Архангай, Орхон, Булган, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Завхан аймаг болон Улаанбаатар хотын 1000 хүүхэд зорин иржээ. Тэдний дуу болж, дэмжлэг үзүүлэхээр Төрийн соёрхолт дуучин Д.Болд, гавьяат жүжигчин Т.Ариунаа, УДЭТ-ын жүжигчид, “Х”-түц, “Шинэ үе” продакшн зэрэг 100 мянга гаруй уран бүтээлч оролцох ажээ.
Мөн хүүхдийн баярыг 1-ний өглөө 11 цагт дүүрэг, сум, хороодод нэгэн зэрэг нээлтээ хийж тэмдэглэхээр болжээ. Сүхбаатарын талбайд баярт зориулсан нэгдсэн арга хэмжээ болохоос гадна дүүрэг, хороо өөр өөрийн нутаг дэвсгэрт хүүхдэд зориулсан өдөрлөг зохион байгуулна.
Маргааш хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “Хүслийн баяр” нэртэй өдөрлөг Нийслэлийн хүүхдийн төлөө газрын өмнөх талбайд болох гэнэ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )