Нийслэлд газар өмчилсөн иргэнд зуслангийн газар өмчлүүлэхгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 30

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын тушаалаар зуслангийн газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд үнэгүй өмчлүүлэх шийдвэрийг 2007 онд гаргаж байжээ. Энэ шийдвэрийн дагуу одоогийн байдлаар нийслэлийн газрын алба зуслангийн амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийлгэх зорилгоор зургийн даалгаварыг боловсруулж эхэлсэн байна.  Зуслангийн газар өмчлөлд хамаатай нийт 26 амнаас эхний ээлжинд ард иргэдэд Чингэлтэй дүүргийн Ар согоотын ам, Сүхбаатар дүүргийн Ар хустайн аманд зуслангийн газар олгож эхлэх гэнэ. Гэхдээ газар өмчлөхийн тулд ард иргэд ямар нэг зөрчилгүй өөрөө хэлбэл  зуслангийн газар ойгоос 50-100 метр, уснаас 100-200 метр, замын гол тэнхлэгээс 25 метрийн зайтай байх, мөн ямар нэг газрын төлбөрийн  зөрчилгүй гэсэн болзлуудыг хангах ёстой аж. Мөн нийслэлд гэр хороололд газраа үнэгүй өмчилж авсан гэр бүлд зуслангийн газрыг өмчлөхгүй бөгөөд зөвхөн эзэмшүүлэх юм. Харин гэр бүлийнхээ нэг гишүүний нэрээр авч, өмчилж болох гэнэ. Иргэдийн хамгийн гол анхаарах зүйл нь зуслангийн газраа газар өмчлөх байршилд орж байна уу үгүй юу гэдгийг хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөөнөөс харж шалгах юм байна.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top