“Universe best songs 2012”-ын ялагч тодорлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 31

Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Universe best songs” наадам өчигдөр орой ялагчаа тодрууллаа. Өмнөх жилүүдэд Ч.Цэлмүүн, Б.Жавхлантөгс, А.Жагар гэх авьяаслаг залуус ялагч болж байсан. Тэгвэл энэ жил хувийн дугаар 558 Э.Төгсбаяр гэх залуу түрүүллээ. Тэрээр гадаадын нэг орноор аялах эрх болон таван сая төгрөгөөр дуу бичүүлэх, БНСУ-ын “Конг Жу” урлагийн сургуульд үнэ төлбөргүй суралцах, мэргэжлийн студиэр клип хийлгэх эрхийн эзэн болсон юм.  

Харин хоёрдугаар байрт МУГЖ Б.Сарантуяагийн шавь Л.Насанбуян орж, гурван сая төгрөг, клип хийлгэх эрх, БНСУ-ын “Халлим” их сургуульд нэг жил суралцах эрх гардлаа. Гуравдугаар байранд Э.Мөнхцэцэг, Мөнх-Эрдэнэ нар орсон юм.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top