“V-day Улаанбаатар” аяны хандив гардуулах арга хэмжээ өнөөдөр 17.00 цагт Улаанбаатар зочид буудлын “Хар хорин” танхимд болно.
Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох зорилготой уг аяныг “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ-аас дэлхий дахины санаачлага “V-day” хөдөлгөөний хүрээнд хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ ажлын хүрээнд АНУ-ын Зохиолч Ив Энслерийн “The Vagina Monologues” буюу “Үтрээний хүүрнэл” жүжгийг толилуулж, 9,6 сая төгрөгийн хандивыг цуглуулжээ. Хандивын 90 хувийг “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийн хамгаалах байранд байрлах хохирогчдод үйлчлэх аюулгүй тээврийг худалдан авахад зориулах ба үлдсэн 10 хувийг олон улсын “V-day” аяны уриалгаар Гайти улсын эмэгтэйчүүдэд хандивлах юм байна.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )