Өнөөдөр Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөрт тохиолдуулан “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” өдөрлөгийг нийслэл, дүүрэг, хороодод зохион байгуулах юм байна. Тухайлбал
- Төв талбайд 09.00-24.00 цагт худалдаа үйлчилгээний цэгүүд ажиллаж, алиалагч үлгэрийн баатрууд тоглолт, гэрэл зургийн үйлчилгээ, хосуудад зориулсан сарнай цэцгийн худалдаа болох юм байна. Байгууллага, аж ахуй нэгж хороод дүүргийн төв замыг хуваарийн дагуу цэцгээр чимэн төв талбайдаа тэмцээн уралдаан зохион байгуулна. 21.00-24.00 цагт Гэр бүл хосуудын баяр болно.
-Багахангай дүүрэгт 11.00-16.00 цагт I хороо ЗДТГ-ын гадна талбайд баярын хөтөлбөрийн дагуу байгууллага аж ахуйн нэгж хороод тус бүр мэндчилтээ дэвшүүлж тэмцээн уралдаан, тоглолт зохион байгуулах аж.
-Чингэлтэй дүүрэгт 11.00-16.00 Тусгаар тогтнолын талбайд хүүхдийн наадмын шагналтнуудын тоглолт, үлгэрийн баатар, хамтлаг дуучдын тоглолт, төрөл бүрийн уралдаан тэмцээн, ядуурлаас гаргах зорилтот бүлгийн 1256 хүүхдэд бэлэг гардуулах юм байна. Мөн “Дүдү машин”-ы уралдаан, төрөл бүрийн уралдаан тэмцээн, урлагийн тоглолт болно. 17.00 цагаас Явуугийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд яруу найргийн уралдааныг зохион байгуулж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд шалгарсан бүтээлүүдээр гарсан шүлгийн номын нээлтэд оролцох юм байна.
-Сүхбаатар дүүрэгт Сүхбаатарын талбайд нэгдсэн арга хэмжээтэй.
-Баянгол дүүрэгт 10.00-16.00 цагт Төмөр замын дээд сургууль дээр “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” өдөрлөгийн хүрээнд гэр бүлүүдийн уралдаан тэмцээн зохион байгуулна. Мөн хороод тусгай хуваарийн дагуу өөрсдийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа зохион байгуулна.
-Баянзүрх дүүрэгт 10.00 цагт “Sky” худалдааны төвийн өмнөх талбайд амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн 200-300 хүүхдэд бэлэг гардуулж, урлаг соёлын арга хэмжээг мэдээ, мэдээлэл зохион байгуулах аж. БЗД-ийн 28 хороодоос гэр хороолол зонхилсон хороодоос бүтэн өнчин 100 хүүхэд, амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн 100 хүүхдэд бэлэг гардуулах юм байна. Мөн 5-9 насны 150 хүүхдэд бэлэг гардуулах ажлыг зохион байгуулах юм байна.
-Сонгинохайрхан дүүрэгт өнөөдөр 10.00-16.00 цагт урлаг соёлын арга хэмжээ, спортын тэмцээнийг зохион байгуулна. Мөн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг үйл ажиллагаанд татан оролцуулж хорооны нутаг дэвсгэр дээр онцлог хэлбэрээр зохион байгуулах аж.
-Хан-Уул дүүрэгт 12.00-16.00 цагт ” Ажилчны алдар” талбайд 19-ийн буудлын ар талд дүүргийн шилдэг хүүхдүүдийн жагсаал, урлагийн тоглолт, спортын уралдаан тэмцээн хүүхдүүдэд бэлэг гардуулах, шагнаж урамшуулах үйл ажиллагаа зохиогдоно.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )