ШУТИС-ийн Технологийн сургуулийн багш Э.Бат-Эрдэнэ хаягдал тариураас бензин гаргаж авах ажлыг амжилттай туршаад байна. Туршилтыг анх түүний багш академич н.Пүрэвсүрэн судалгааны ажлыг хийж тариур хийдэг түүхий эдээс нефть, дизелийн түлш гаргаж авах боломжтой гэж үзжээ. Гэхдээ энэ нь Монголд шинэ зүйл биш бөгөөд дэлхийн бусад улс оронд ийм туршилт хийгдэж үйлдвэрлэл үйлчилгээгээ явуулж байгаа аж. Манай улс БНСУ-аас тариур импортоор оруулж ирдэг. 2011 оны байдлаар Монголд 751 сая тариур орж ирсэн байдгаас 45 хувь нь хөдөө орон нутагт, 55 хувь нийслэлд хэрэглэгдсэн байдаг байна. Улаанбаатар хотод хоногт 2.4 тн тариурын хаягдал гардаг. Үүнээс нэг хоногийн хаягдал тариураар 0.6 тн бензин үйлдвэрлэх боломжтой юм. Энэ нь байгаль орчинд сөрөг муу нөлөөгүйгээс гадна хаягдал тариурт ариутгал хийж булшлах гэж цаг, мөнгө үрэхгүй чухал ач холбогдолтой юм байна.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )