Германаас ирсэн Минж ихэр дүдэр төрүүлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 31

Германы Бавари мужаас Туул голд нутагшуулахаар өнгөрсөн хавар авчирсан долоон хос 14 минжийг Хүүшийн аманд түр байршуулан маллаж орчинд нь дасгаж байна. Минжнүүдийн нэг нь ирэхдээ хээлтэй байсан бөгөөд хоёр хоногийн өмнө бүл нэмж хоёр ихэр дүдэр төрүүлжээ. Минжний төлийг монгол хэлэнд дүдэр гэдэг ажээ. Ихэр дүдэр эрүүл чийрэг минж болох шинжээ олжээ. Одоогоор хүйсийг нь тогтоох боломжгүй гэнэ.

Мөн түр нутагшуулж байгаад ирэх намраас Туул голын эхэнд аваачиж байгальд өөрийнх нь дур зоргоор тавих юм байна. Ингэснээр Хатан Туул голын урсад сайжирах бүрэн боломтой гэж холбогдох албаны мэргэжилтнүүд мэдэгдээд байгаа юм.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top