Цаг агаарын байдлаас болоод хүнсний ногооны тариалалт хойшилж байгаа ч төлөвлөгөөний дагуу зургадугаар сарын эхэн гэхэд дуусах аж. Энэ жилийн хувьд өнгөрсөн жилийнхтэй адил хэмжээний ургац авахаар төлөвлөсөн бөгөөд 8000 га газарт хүнсний ногоо тариалахаар болжээ. Одоогийн байдлаар манай улсад хүнсний ногооны хангамж 63-70 хувьтай байгаа бөгөөд цаашид 100 хувь дотоодын хэрэгцээгээ хангах зорилго тавьсан байна. Ингэхийн тулд хамгийн эхэнд техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, шаардагдах боловсон хүчнийг олноор бэлтгэх хэрэгтэй гэнэ. Энэ жил “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас хувиараа тариалан эрхлэгчдээ дэмжин түлш зээлээр олгож эхлэхийн зэрэгцээ экспортод гаргах 100 мянган тонн улаан буудайг гаргах бэлтгэл ажлыг хангажээ. Цаашид манай улс БНХАУ-г улаан буудайгаар бүрэн хангана.
Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )