Сүхбаатарын талбайд бүтэн өдөржин хүүхдээ тоглуулаарай

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 31

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай" өдөрлөгийг нийслэл болон бүх дүүргүүдэд зохион байгуулах гэж байна.
-Зургаадугаар сарын 1-ний өдөр 09.00-24.00 цагт Төв талбайд алиалагч үлгэрийн баатруудын болон хамтлаг дуучдын тоглолт, төрөл бүрийн уралдаан тэмцээн болохоос гадна гэрэл зургийн үйлчилгээ, хосуудад зориулсан сарнай цэцгийн худалдаа үйлчилгээ явуулах юм байна. Энэ өдөр “Гэр бүл хосуудын баяр” болно.


-Багахангай дүүрэгт
ЗДТГ-ын гадна талбайд баярын хөтөлбөрийн дагуу байгууллага аж ахуйн нэгж хороод тус бүр мэндчилтээ дэвшүүлж тэмцээн уралдаан, тоглолт зохион байгуулна.

-Налайх дүүрэгт
Соёл Урлагийн ордны өмнөх талбайд баярын жагсаал болж, хороод тэмцээн уралдаан зохион байгуулна.


-Чингэлтэй дүүрэгт
Тусгаар тогтнолын талбайд хүүхдийн наадмын шагналтнуудын тоглолт, үлгэрийн баатар, хамтлаг дуучдын тоглолт, төрөл бүрийн уралдаан тэмцээн, ядуурлаас гаргах зорилтот бүлгийн 1256 хүүхдэд бэлэг гардуулна. Мөн "Дүдү машин"-ы уралдаан, төрөл бүрийн уралдаан тэмцээн, урлагийн тоглолт болно. 17.00 цагаас Явуугийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд яруу найргийн уралдааныг зохион байгуулж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд шалгарсан бүтээлүүдээр гарсан шүлгийн номын нээлтэд оролцох юм байна.


-Сүхбаатар дүүрэгт
Сүхбаатарын талбайд нэгдсэн арга хэмжээтэй хамтатган хүүхдүүдээ баярлуулна.

-Баянгол дүүрэгт
Төмөр замын дээд сургууль дээр "Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай" өдөрлөгийн хүрээнд гэр бүлүүдийн уралдаан тэмцээн зохион байгуулна. Мөн хороод тусгай хуваарийн дагуу өөрсдийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа зохион байгуулна.


-Баянзүрх дүүрэгт
“Sky” худалдааны төвийн өмнөх талбайд амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн 200-300 хүүхдэд бэлэг гардуулж, урлаг соёлын арга хэмжээ болно.
БЗД-ийн 28 хороодоос гэр хороолол зонхилсон хороодоос бүтэн өнчин 100 хүүхэд, амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн 100 хүүхдэд бэлэг гардуулах юм байна. Мөн 5-9 насны 150 хүүхдэд бэлэг гардуулах ажлыг зохион байгуулах юм байна.


-Сонгинохайрхан дүүрэгт урлаг соёлын арга хэмжээ, спортын тэмцээнийг зохион байгуулна. Мөн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг үйл ажиллагаанд татан оролцуулж хорооны нутаг дэвсгэр дээр онцлог хэлбэрээр зохион байгуулах аж.


-Хан-Уул дүүрэгт
" Ажилчны алдар" талбайд 19-ийн буудлын ар талд дүүргийн шилдэг хүүхдүүдийн жагсаал, урлагийн тоглолт, спортын уралдаан тэмцээн хүүхдүүдэд бэлэг гардуулах, шагнаж урамшуулах үйл ажиллагаа зохиогдох юм байна.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top