Цагдаагийн дарга нар ял сонсож магадгүй нь

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 31
Дөнгөж сая Сүхбаатар дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга Э.Батмөнх “Долдугаар сарын 1”-ний хэргээр шүүгдэж буй хурандаа нарын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Цагдаагийн экс дарга нарт холбогдох хэргийн шүүх хурал ирэх лхагва гаригт Ганц худагт болно. Тэгээд ч хошууч генерал Ч.Амарболд, дэд хурандаа О.Зоригт нарын биеийн байдал хэвлэлээр бичигдээд байгаа шиг муу биш байгаа. Тиймээс шүүх хуралд оролцох боломжтой” гэлээ. Харин эл шийдвэрийг шүүгдэгчдийн ар гэрийнхэн эсэргүүцэж, хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэвлэлээр дамжуулан илэрхийлсэн юм.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top