Өнөөдөр элсэгчид шар хуудсаа авна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 02

Монгол улсын хэмжээнд их, дээд сургууль коллежид элсэгчдийн мэдлэгийн түвшинг тогтоох зорилго бүхий элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд зургаан хоног үлдлээ.

 Шалгалтанд гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн сурагчид БСШУЯ-аар баталгаажуулсан ерөнхий шалгалт өгөхийг зөвшөөрсөн бичгээ авч шалгалтанд орох юм байна. Харин энэ онд төгссөн шалгуулагч төгссөн сургууулийнхаа харьяалагдах ЭЕШ-ын байранд шалгалтаа өгнө. Мөн өмнөх онд төгссөн шалгуулагчид шалгалт өгөх харъяа газраа өөрөө сонгож бүртгүүлэх бөгөөд шалгалт өгөхдөө ЭЕШ-ын байр, анги, танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан шар өнгийн хуудсыг авч орох хэрэгтэй.

Энэхүү шар хуудсыг өнөөдрөөс эхлэн 6-нийг хүртэл тухайн харьяаны Боловсрол, соёлын газраар дамжуулан хүлээн авах ажээ.

Мөн Улаанбатар хотын хотын өмнөх оны шалгалгуулагчид суудлын хуваариа ЭМШУИС-ийн 139 тоотод байрлах Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүдээс авна. Харин хөдөө орон нутгийн өмнөх оны шалгуулагчид суудлын хууваариа өөрийн аймгийн Боловсрол соёлын газар болон ЭЕШ-ын зөвлөгөө мэдээллийн ажилтнаас хүлээн авах юм байна.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top