Хавдрыг молекулын төвшинд оношлох боломжтой

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 02

Шинжлэх ухааны салбарт залгамж үеэ бэлтгэх зорилгоор БСШУ-ны сайдын нэрэмжит тэтгэлгийг залуу эрдэмтдэд 2005 оноос эхлэн олгох болсон.

Анагаах ухаан, хөдөө аж ахуй, нийгмийн ухаан, техник технологи зэрэг салбараас шалгарсан арван залуу эрдэмтэн шагналаа өнгөрсөн пүрэв гаригт гардан авсан юм.

Эдгээр залуусын нэг Г.Цэрэнчунт нь анагаах ухааны салбарт хорт хавдрыг молекулын төвшинд оношлох чиглэлээр судалгаа явуулсан аж. Тэрээр судалгааны ажлаа 2000 оноос хойш хавдрын иммуногистохими, молекул биологийн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж байгаа. Өндөр хөгжилтэй орнуудад нэвтэрсэн энэхүү шинжилгээний аргууд нь хавдрыг эрт үед оношлох боломжтой гэнэ. Ингэж хавдрыг эрт үед нь оношилох нь хавдрыг бүрэн төгс эмчлэх боломжтой болох юм.

Энэхүү аргыг иммуногистохимийн шинжилгээгээр хавдрыг 100 хувь оношлоно. Ингэхдээ хавдрыг эсийн, молекулын, дархлалын төвшинд, маш эрт үед нь буюу бүрэлдэж эхлэх үедээ бүрэн төгс оношлогддог аж. Манайд хорт хавдрыг эхний шатанд нь оношлох лаборатори, тоног төхөөрөмж байхгүй. Энэ асуудлыг шийдэхэд нэг сая доллар зарцуулагдах юм байна.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top