III амаржих газрын засвар долоон сард дуусна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 02

Баянзүрх дүүрэгт байрлах Нийслэлийн III амаржих газрын барилгын засвар өнгөрсөн даваа гаригаас эхэлсэн. Тус барилгад засвар хийх сантехник, цахилгааны өргөтгөлт нийтдээ 95 сая төгрөг зарцуулахаар хөрөнгийг нь улсын төсвөөс гаргажээ. Засварын ажил долоодугаар сарын 4-нөөс дуусах бөгөөд энэ хугацаанд нэгдүгээр амаржих газарт төрөх эхчүүдийг хүлээн авахаар болсон. Өнгөрсөн жил тус амаржих газрын шинэ барилгын суурийг тавьж, энэ оны гуравдугаар сард ашиглалтанд орох байсан ч барилгын ажил дорвитой болж чадаагүй. Тус барилгын төсөв хөрөнгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас гаргасан бөгөөд үүний талаар холбогдох байгууллагад шаардлага хүргүүлсэн боловч тодорхой хариу ирүүлээгүй аж.  

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top