Улаанбаатарт 21 хэм дулаан байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 04

 


2012 оны 06 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:



Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 13-18 градус, говийн бүс нутгаар 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

 УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 4-9 метр. 20-22 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус дулаан, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.

2012 оны 6 дугаар сарын 05-наас 6 дугаар сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв


5,6-нд зарим газраар, 7,8-нд зүүн зүгийн нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, Говийн бүс нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top