”Глоб”-ын Ж.Мэндбаяр хуурай өлсгөлөн зарлажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 04

“Глоб кредит” ХЗХ-ны захирал асан Ж.Мэндбаяр нойтон өлсгөлөн зарлаад нэг хэсэг болсон хэдий ч тэрбээр өнгөрсөн сарын 31-нээс эхэлж нойтон өлсгөлөнгөө хуурай өлсгөлөн болгосон байна.

Тодруулбал Ж.Мэндбаяр хорих ангийнхаа удирлагад дэглэм бууруулах хүсэлт тавьсан юм. Гэтэл хорих ангийн удирдлагууд нь ойролцоогоор мянга гаруй иргэнд арваад  тэрбум төгрөгийн хохирол учруулсан түүний дэглэм бууруулах саналыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгджээ. Харин ХЗХ-ны хохирогчдын хувьд түүнийг дэглэм бууруулахгүйгээр шоронгоос нэгмөсөн сулла гэсэн шаардлагыг холбогдох албаны хүмүүст бичгээр илэрхийлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

Учир нь хуулийнхан бидний хөрөнгийг замаас нь дээрэмдэж, бүр ихээр хохироож байна. Иймээс Ж.Мэндбаяр өөрийн биеэр гарч ирвэл бидний хохирлыг бүрэн барагдуулах боломжтой хэмээн албан бичигтэй мэдэгджээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top