Сараа ганц шавиа Леди Гагад алдав аа гэж

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 04

3ууны манлай эстрадын дуучин поп хатагтай Сарааг цорын ганц шавьтай хэмээн түүнийг гоочилж ярих хүн цөөнгүй. Харин түүний цорын ганц шавь болох Насанбуян “Universe best songs-2012” наадамд оролцож шилдэг 25-т үлдсэнээр барахгүй хоёрдугаар байрт шалгарсан. Гэхдээ уул хараагүй байж хормой шууна гэгчээр залуу дуучин маань өөрийгөө Лэди Гагатай зүйрлээд амжсан сурагтай. Зүйрлэх зүйрлэхдээ Лэди Гагагийн дуунууд миний хоолойнд яг тохирч байсан. Бүжиглээд дуулна гэдэг хэн бүхний хийж чаддаг зүйл биш. Бараг би л чадаж байна хэмээн ярьсан гэнэ. Тэгэхээр залуу дуучин маань Сараагийн шавь биш Лэди Гагагийн шавь болж, багшийгаа үгүйсгэн бас хөөрхөн гэгч нь доромжилчихов. Хөөрхий Сараа цорын ганц шавиа Лэди Гагад алдчих вий хэмээн зарим хүмүүс ярих болсон гэнэ шүү.

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oyunaa(82.92.38.132) 2025 оны 03 сарын 13

Umar xachin xob bichsen um be

1  |  0
Top