Хүнийг элэглэн дуурайхдаа гаргуун бүр түүнийгээ мэргэжил болгон эзэмшчихээд байгаа Чапи буюу Ихбаяр их нутгархаг хүн гэнэ. Тэрбээр гадаад явж галуу тахианы мах бишгүй л идсэн гэх. Харин хүн бүрийн очиж үзэхийг мөрөөддөг АНУ-д очиж долоо л хоносон юм байх. Тэрбээр “би АНУ-д өндөр байшингуудаас өөр юм олж хараагүй. Харин Монголынхоо бүх аймаг, бүх сумаар явсан. Манай Монголын үнэр нь хүртэл сайхан. Монголдоо ороод ирэхэд янз янзын гоё үнэр үнэртдэг, нээх сайхан амьд үнэр. Харин АНУ-аас нэг ч амьд үнэр үнэртдэггүй юм билээ. Би л хувьдаа тэр улсад долоогоос илүү хонож чадахгүй юм билээ” хэмээн ярьж сууна. Дассан газрын даавуу зөөлөн гэж л энэ байх даа. Гэвч “Чапи чи ямар үнэрийг илүү ялгаж үнэрлэсэн бэ” гээд л найз нөхөд нь егөөдөж суусан. Нээрээ “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буухад Чапид юуны үнэр хамгийн таатай санагдсан бол гэдэг л сонин байна.
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )